Монгол улсаас оролцогч

Түгээмэл асуултууд

7 хоногийн турш зусланд байрлах байр, өдрийн 3 хоол, нэгдсэн цэгээс авч болон хүргэж өгөх тээврийн зардал, гэнэтийн эрсдэлийн даатгал.

Уучлаарай. Төлбөрийн хөнгөлөлт байхгүй.

Зуслангийн хоол хэд, хэдэн төрлөөс бүтсэн буффет хэлбэртэй байх ба хоол бүрийн орц найрлагыг хажууд нь тодорхой бичсэн байх тул харшилтай болон хэрэглэдэггүй хүнсний орц байгаа эсэхийг шалгаж, өөрт тохирох хоолоо сонгох боломжтой. Мөн оролцогч бүрийн бүртгэлийн хуудсанд хооллолтын талаарх мэдээлэл бөглөх хэсэг бий бөгөөд энэхүү мэдээллийг үндэслэн бид таны нарийн хоолны дэглэм мөрддөг бол энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдэнэ үү.

Найрамдал олон улсын зуслангийн мэргэжлийн багш нар бүлэг, бүлгээр хүүхдүүдийг хариуцан ажиллана.

  • Өндөр үнэ өртөгтэй алт үнэт эдлэл, гар утас, видео камер, гэрэл зургийн аппарат, ганган чамин хувцас, хэрэглэл амралтын хугацаанд төдийлөн хэрэглэгддэггүй тул шаардлагагүй, авч ирсэн бол бүлгийн удирдагчийн бүртгэлд бүртгүүлж, өөрөө хариуцна хүлээнэ.
  • Манай цогцолборт тусгай дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй, гэхдээ хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа байнгын хөдөлгөөн, өөрийн оролцоог эрхэмлэж, өдрийн турш идэвхитэй байдаг тул дотор болон гадаа өмсөх биед эвтэйхэн нимгэн зөөлөн, дулаан хувцас (хүрэм, ноосон цамц, ємд, борооны цув, бусад) хэрэгтэй. Мөн өөрийн хувцсандаа гамтай байж, гээхгүй, орхихгүй байхад анхаарна.
  • Ариун цэврийн хэрэглэл (шүдний оо, сойз, гар нүүрийн алчуур шампунь сам , бусад), өрөөний болон усны шаахай, зэргийг бэлтгэж ирнэ.
  • Өөрийн биеийн эрүүл мэнддээ анхаарч тогтмол хэрэглэдэг эм байвал эцэг эхийн зөвшөөрлөөр авч ирж, эмчид мэдэгдэн тогтмол хэрэглэхийг мартуузай.
  • Хүүхэд бүр өөрийн усны савтай ирнэ.
  • Хоол, хүнсний зүйл аваачихыг хориглоно.

Тийм. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг зуслан эхлэхээс 7 хоногийн өмнө таны майл хаяг илгээнэ.

Хөтөлбөрийн үеэр зусланд эмч нар байнгын байрлах тул эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлэх болно. Хэрвээ ноцтой асуудал үүссэн тохиолдолд эмнэлгийн байгууллага руу шилжүүлнэ.

Тийм. Та аль ч орноос манай сансрын зуслангийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Та манай 91451214 утсаар эсвэл [email protected] майлээр холбогдоорой. 

Та бүртгэлийн хуудсан дээрх эрүүл мэндийн хэсгийг бөглөөрэй. Мөн та ямар нэг эм зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол тухайн эмээ эмийн саванд нь эмчийн бичигтэй авчраарай. 

Хөтөлбөр маань халууны улиралд явагдах тул хүнс муудах, үүнээс үүдэн хордлого болон бусад эрүүл мэндийн асуудал үүсэхээс сэргийлж бид хоол хүнс авчрахыг хориглосон.

  • Тэжээвэр амьтан
  • Гал асаагуур, лаа, үсний индүү, үсний сэнс, халаагуур
  • Бүх төрлийн тоглоомон буу (усан буу, үрлэн сумтай буу)
  • Хурц иртэй, хайч, хутга, үзүүртэй зүйлс, цаасны хутга
  • Эмчийн бичиггүй болон найрлага нь тодорхой бус бодис, эм, тариа
  • Архи согтууруулах ундааны төрөл, утаат болон цахилгаан тамхи
  • Үнэтэй эд эдлэл (дрон, зургийн аппарат, их хэмжээний бэлэн мөнгө, зөөврийн таблет эсвэл компьютер)
  • Лазераар заагч гэрэл
  • Хүнсний бүтээгдэхүүн
mnMongolian