Хөтөлбөрүүд
Space Kamp
Space Kamp
“Олон Улсын Сансрын Камп”-ийг 2025 оны 7-р сарын 3-10-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборт зохион байгуулах гэж байна. Камп нь сансар судлал, STEAM боловсролыг хүүхдүүдэд олон улсын түвшинд танилцуулж, шинжлэх ухааныг сонирхолтой, бүтээлчээр суралцах боломжийг олгох ба бие даах, сорилттой нүүр тулах, шийдвэр гаргалтад чиглэсэн цогц хөтөлбөр юм. Тус арга хэмжээнд 15+ орны 500 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд соёлын болон танин мэдэхүйн олон талт үйл ажиллагаанд хамрагдана. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон дасгалыг боловсруулсан бөгөөд 80% туршилт, дадлагад, 20% хэлэлцүүлэг, хичээлд суурилсан хөтөлбөр байна.
Dudu Education Foundation

Дүдү Боловсролын Сан нь хүүхэд, өсвөр үеийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Дүдү боловсролын сангаас хэрэгжүүлдэг “Teamwork & Teamplay” олон улсын багийн ажиллагааны хөтөлбөр, “Шинжлэх ухааныг туршиж үзье” уриатай “SteamEx” багш нар болон олон нийтэд зориулсан арга хэмжээ, хүүхэд, олон нийтэд шинжлэх ухааны туршилт болон сансрын мэдээллийг олгох “Дэлхийн сансрын долоо хоног” арга хэмжээ, “Kamp Mongolia” гадаад орчны зуслангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.





World Space Week Mongolia

Дэлхийн сансрын долоо хоног холбооны Монгол Улс дахь төлөөлөгч
1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Дэлхийн сансрын долоо хоногийн холбоог (World Space Week Association) шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд таниулах шинжлэх ухааны салбарын хөгжилд оролцох олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулсан. Жил бүрийн 10 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд сансрын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өдгөө 100+ улсуудад энэхүү арга хэмжээ зохиогдож байна. Түүний нэг нь Монгол улс бөгөөд 2022 оноос эхлэн өнөөг хүртэл 3 жилийн хугацаанд тасралтгүй дэлхийн сансрын долоо хоногийн монгол дахь арга хэмжээг зохион байгуулж байна.





Nairamdal International Children's Complex

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяанд Хүүхэд, өсвөр үеийнхний нас, хөгжлийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулах, хөгжлийг нь дэмжих болон зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг арга зүйгээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. 1978 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.





Хамтрагчид

Дүдү шинжлэх ухааны музей

Монголын сонирхогчийн пуужингийн техникийн холбоо

Theory Camp

Space Academy

DX Mongolia

МOSTA

Science Cafe

Өргөө кино театр

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв

MON STEAM

Монголын скаутын холбоо

Астро-март

Astro Park

Growool

Mongol Mix Project

Total

Sankou

Argun
Maxhub
Дэмжигчид

Дэлхийн Сансрын Долоо Хоног Холбоо

НҮБ-ын Хүүхдийн Сан

Монголын Шинжлэх Ухааны Академи

Монголд дахь элчин сайдын яамнууд
Түгээмэл асуултууд
Хэрвээ та Улаанбаатар хотоос оролцож буй бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (Эх нялхас)-д 06 сар 26-аас 07 сар 02-ний хооронд ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагийн хооронд очиж бөглүүлэх боломжтой. Урьдчилан цаг авах шаардлагагүй.(Анхааруулга: Оролцогчийн шээсний сорьцыг авч явахаа битгий мартаарай)
7 сарын 3 өдрийн өглөөний 9 цагаас 5 шарын Номин агуулахын үүднээс нэгдсэн журмаар хөдөлнө. Та ирэхдээ бөглөсөн эцэг эхийн зөвшөөрлийн хуудас, эрүүл мэндийн хуудас, улаан бурхны вакцины гэрчилгээ битгий мартаарай. Мөн автобусанд суух үед оролцогч бүрийн email-д очсон тасалбарын barcode уншуулах тул та тасалбараа хэвлэмэл эсвэл дижитал байдлаар авчраарай.
7 сарын 10 өдрийн өглөөний 10 цагт Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбороос Улаанбаатар хот руу хөдөлнө.
Монгол улс 2025 оны 6 сараас Улаанбурхны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүний хүрээнд Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбороос оролцогч бүрийг Улаанбурхны нэмэлт вакцин хийлгэсэн байхыг зөвлөж байгаа. Мөн зусланд ирэхдээ бүрдүүлэх материалд Улаанбурхны товлолт болон нэмэлт вакцины гэрчилгээ (вакцин хийлгэсэн тухай эрүүл мэндийн байгууллагын бичиг) авчрах шаардлагатай болсон.
Зуслангийн хоол хэд, хэдэн төрлөөс бүтсэн буффет хэлбэртэй байх ба хоол бүрийн орц найрлагыг хажууд нь тодорхой бичсэн байх тул харшилтай болон хэрэглэдэггүй хүнсний орц байгаа эсэхийг шалгаж, өөрт тохирох хоолоо сонгох боломжтой. Мөн оролцогч бүрийн бүртгэлийн хуудсанд хооллолтын талаарх мэдээлэл бөглөх хэсэг бий бөгөөд энэхүү мэдээллийг үндэслэн бид таны нарийн хоолны дэглэм мөрддөг бол энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдэнэ үү.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын мэргэжлийн багш нар бүлэг, бүлгээр хүүхдүүдийг хариуцан ажиллана.
- Өндөр үнэ өртөгтэй алт үнэт эдлэл, гар утас, видео камер, гэрэл зургийн аппарат, ганган чамин хувцас, хэрэглэл амралтын хугацаанд төдийлөн хэрэглэгддэггүй тул шаардлагагүй, авч ирсэн бол бүлгийн удирдагчийн бүртгэлд бүртгүүлж, өөрөө хариуцна хүлээнэ.
- Манай цогцолборт тусгай дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй, гэхдээ хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа байнгын хөдөлгөөн, өөрийн оролцоог эрхэмлэж, өдрийн турш идэвхитэй байдаг тул дотор болон гадаа өмсөх биед эвтэйхэн нимгэн зөөлөн, дулаан хувцас (хүрэм, ноосон цамц, ємд, борооны цув, бусад) хэрэгтэй. Мөн өөрийн хувцсандаа гамтай байж, гээхгүй, орхихгүй байхад анхаарна.
- Ариун цэврийн хэрэглэл (шүдний оо, сойз, гар нүүрийн алчуур шампунь сам , бусад), өрөөний болон усны шаахай, зэргийг бэлтгэж ирнэ.
- Өөрийн биеийн эрүүл мэнддээ анхаарч тогтмол хэрэглэдэг эм байвал эцэг эхийн зөвшөөрлөөр авч ирж, эмчид мэдэгдэн тогтмол хэрэглэхийг мартуузай.
- Хүүхэд бүр өөрийн усны савтай ирнэ.
- Хоол, хүнсний зүйл аваачихыг хориглоно.
7 хоногийн турш Найрамдал цогцолборт байрлах байр, хоол, нэгдсэн цэгээс авч болон хүргэж өгөх тээврийн зардал, гэнэтийн ослын даатгал, зуслангийн хөтөлбөрийн хэрэглэгдэхүүний зардал, бэлэг дурсгалын зүйлс, сертификат багтсан.
Тийм. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг бүртгүүлсний дараа таны имэйл хаягт илгээнэ. Оролцогч зуслан эхлэхээс долоо хоногийн өмнө эрүүл мэндийн үзлэг хамрагдаж, энэхүү бөглүүлсэн хуудсыг зусланд биетээр авч ирэх шаардлагатай.
Хөтөлбөрийн үеэр зусланд эмч нар байнгын байрлах тул эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлэх болно. Хэрвээ ноцтой асуудал үүссэн тохиолдолд эмнэлгийн байгууллага руу шилжүүлнэ.
Хөтөлбөрт оролцсон хүн бүрт (хүүхдүүд, багш, үйл ажиллагааны багийн гишүүд) сертификат олгоно.
Англи болон Монгол хэлээр явагдана.
- Тэжээвэр амьтан;
- Гал асаагуур, лаа, үсний индүү, үсний сэнс, халаагуур;
- Бүх төрлийн тоглоомон буу (усан буу, үрлэн сумтай буу);
- Хурц иртэй, хайч, хутга, үзүүртэй зүйлс, цаасны хутга;
- Найрлага нь тодорхой бус бодис, эм, тариа;
- Архи согтууруулах ундааны төрөл, утаат болон цахилгаан тамхи;
- Үнэтэй эд эдлэл (дрон, зургийн аппарат, их хэмжээний бэлэн мөнгө, зөөврийн таблет эсвэл компьютер);
- Лазераар заагч гэрэл;
- Хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн (мах махан бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн, өндөгний орцтой бүтээгдэхүүн);
Та бүртгэлийн хуудсан дээрх эрүүл мэндийн хэсгийг бөглөөрэй. Мөн та ямар нэг эм зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол тухайн эмээ эмийн саванд нь эмчийн бичигтэй авчраарай.
Хөтөлбөр маань халууны улиралд явагдах тул хүнс муудах, үүнээс үүдэн хордлого болон бусад эрүүл мэндийн асуудал үүсэхээс сэргийлж бид хоол хүнс авчрахыг хориглосон.
Монгол улсад сансар судлал болон шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, олон улсын мэргэжилтнүүд, ОУХ Найрамдал цогцолборын багш нөр хөтөлбөрийг удирдан заана.
Та манай +976 75099966 утсаар эсвэл space@kampmongolia.com имэйлээр холбогдоорой.