+976 7509-9966
space@kampmongolia.com
Хэрвээ та Улаанбаатар хотоос оролцож буй бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (Эх нялхас)-д 06 сар 26-аас 07 сар 02-ний хооронд ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагийн хооронд очиж бөглүүлэх боломжтой. Урьдчилан цаг авах шаардлагагүй.(Анхааруулга: Оролцогчийн шээсний сорьцыг авч явахаа битгий мартаарай)
7 сарын 3 өдрийн өглөөний 9 цагаас 5 шарын Номин агуулахын үүднээс нэгдсэн журмаар хөдөлнө. Та ирэхдээ бөглөсөн эцэг эхийн зөвшөөрлийн хуудас, эрүүл мэндийн хуудас, улаан бурхны вакцины гэрчилгээ битгий мартаарай. Мөн автобусанд суух үед оролцогч бүрийн email-д очсон тасалбарын barcode уншуулах тул та тасалбараа хэвлэмэл эсвэл дижитал байдлаар авчраарай.
7 сарын 10 өдрийн өглөөний 10 цагт Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбороос Улаанбаатар хот руу хөдөлнө.
Монгол улс 2025 оны 6 сараас Улаанбурхны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүний хүрээнд Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбороос оролцогч бүрийг Улаанбурхны нэмэлт вакцин хийлгэсэн байхыг зөвлөж байгаа. Мөн зусланд ирэхдээ бүрдүүлэх материалд Улаанбурхны товлолт болон нэмэлт вакцины гэрчилгээ (вакцин хийлгэсэн тухай эрүүл мэндийн байгууллагын бичиг) авчрах шаардлагатай болсон.
Зуслангийн хоол хэд, хэдэн төрлөөс бүтсэн буффет хэлбэртэй байх ба хоол бүрийн орц найрлагыг хажууд нь тодорхой бичсэн байх тул харшилтай болон хэрэглэдэггүй хүнсний орц байгаа эсэхийг шалгаж, өөрт тохирох хоолоо сонгох боломжтой. Мөн оролцогч бүрийн бүртгэлийн хуудсанд хооллолтын талаарх мэдээлэл бөглөх хэсэг бий бөгөөд энэхүү мэдээллийг үндэслэн бид таны нарийн хоолны дэглэм мөрддөг бол энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдэнэ үү.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын мэргэжлийн багш нар бүлэг, бүлгээр хүүхдүүдийг хариуцан ажиллана.
7 хоногийн турш Найрамдал цогцолборт байрлах байр, хоол, нэгдсэн цэгээс авч болон хүргэж өгөх тээврийн зардал, гэнэтийн ослын даатгал, зуслангийн хөтөлбөрийн хэрэглэгдэхүүний зардал, бэлэг дурсгалын зүйлс, сертификат багтсан.
Тийм. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг бүртгүүлсний дараа таны имэйл хаягт илгээнэ. Оролцогч зуслан эхлэхээс долоо хоногийн өмнө эрүүл мэндийн үзлэг хамрагдаж, энэхүү бөглүүлсэн хуудсыг зусланд биетээр авч ирэх шаардлагатай.
Хөтөлбөрийн үеэр зусланд эмч нар байнгын байрлах тул эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлэх болно. Хэрвээ ноцтой асуудал үүссэн тохиолдолд эмнэлгийн байгууллага руу шилжүүлнэ.
Хөтөлбөрт оролцсон хүн бүрт (хүүхдүүд, багш, үйл ажиллагааны багийн гишүүд) сертификат олгоно.
Англи болон Монгол хэлээр явагдана.
Та бүртгэлийн хуудсан дээрх эрүүл мэндийн хэсгийг бөглөөрэй. Мөн та ямар нэг эм зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол тухайн эмээ эмийн саванд нь эмчийн бичигтэй авчраарай.
Хөтөлбөр маань халууны улиралд явагдах тул хүнс муудах, үүнээс үүдэн хордлого болон бусад эрүүл мэндийн асуудал үүсэхээс сэргийлж бид хоол хүнс авчрахыг хориглосон.
Монгол улсад сансар судлал болон шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, олон улсын мэргэжилтнүүд, ОУХ Найрамдал цогцолборын багш нөр хөтөлбөрийг удирдан заана.
Та манай +976 75099966 утсаар эсвэл space@kampmongolia.com имэйлээр холбогдоорой.