+976 7509-9966
space@kampmongolia.com
Дүдү Боловсролын Сан нь хүүхэд, өсвөр үеийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Дүдү боловсролын сангаас хэрэгжүүлдэг “Teamwork & Teamplay” олон улсын багийн ажиллагааны хөтөлбөр, “Шинжлэх ухааныг туршиж үзье” уриатай “SteamEx” багш нар болон олон нийтэд зориулсан арга хэмжээ, хүүхэд, олон нийтэд шинжлэх ухааны туршилт болон сансрын мэдээллийг олгох “Дэлхийн сансрын долоо хоног” арга хэмжээ, “Kamp Mongolia” гадаад орчны зуслангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Дэлхийн сансрын долоо хоног холбооны Монгол Улс дахь төлөөлөгч
1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Дэлхийн сансрын долоо хоногийн холбоог (World Space Week Association) шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд таниулах шинжлэх ухааны салбарын хөгжилд оролцох олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулсан. Жил бүрийн 10 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд сансрын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өдгөө 100+ улсуудад энэхүү арга хэмжээ зохиогдож байна. Түүний нэг нь Монгол улс бөгөөд 2022 оноос эхлэн өнөөг хүртэл 3 жилийн хугацаанд тасралтгүй дэлхийн сансрын долоо хоногийн монгол дахь арга хэмжээг зохион байгуулж байна.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяанд Хүүхэд, өсвөр үеийнхний нас, хөгжлийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулах, хөгжлийг нь дэмжих болон зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг арга зүйгээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. 1978 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.