Сансрын кампийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нэгэн гайхалтай бүтээн байгуулалт, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол гадаа талбайд байрлах “Саравч” бүхий Пуужингийн төв юм.
Пуужингийн төв нь усан болон цаасан пуужингийн загваруудыг бүтээх, хөөргөх туршилтуудыг хүүхдүүд өөрсдөө хийх боломжтой орчин юм. Усан пуужин нь даралт, хийн хүчний зарчмыг тайлбарлах бол цаасан пуужин нь хийц, тогтвортой байдал, траектори зэргийг ойлгуулах зорилготой. Хүүхдүүд багийн ажиллагаагаар дамжуулан загвараа хөгжүүлж, хөөргөж, үр дүнгээ бүртгэж, сайжруулалт хийнэ. Энэхүү төв нь STEAM боловсролын чухал хэсэг болж, шинжлэх ухааныг сонирхолтой, практик аргаар таниулна.