Планетариум нь шөнийн тэнгэр, одод, гариг эрхэс, сансрын үзэгдлийг дотор орчинд бодит мэт харуулдаг тусгай төхөөрөмж бүхий танин мэдэхүйн орчин юм. Энэхүү орон зайд оролцогчид огторгуйн уудамд аялж буй мэт мэдрэмж авч, нарны аймаг, сүүн зам, хар нүх, сүүлт од зэрэг үзэгдлүүдийг 360 градусын дэлгэц дээр тольдон харна.
Ач холбогдол:
• Одон орон, сансар судлалын талаарх мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр таниулна
• Хүүхдийн төсөөлөл, мөрөөдлийг дэмжинэ
• STEAM боловсролын “Science” ба “Art” чиглэлийг холбож өгдөг
• Нарийн ойлголтуудыг харагдац, хөдөлгөөнтэй байдлаар тайлбарлах боломжтой болгодог
• Хамгийн энгийн асуултаас хамгийн гүн гүнзгий сониуч байдлыг өдөөж чаддаг орон зай