+976 7509-9966
space@kampmongolia.com
2025.07.06-ны өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Хараацай театрт “Kármán line Summit”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ өдөр монгол болон олон улсын сансрын салбарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж сонирхолтой хэлэлцүүлгүүдийг хийж, өөрсдийн ажиллаж буй пуужингийн төсөл, туршилтуудын үр дүнг хуваалцахаас гадна сонирхол нэгт залуустай танилцах боломжийг олгоно. 16-аас дээш насны бүх хүнд нээлттэй.
Зорилго: Улс орны эдийн засгийн хөгжилд сансрын салбарын үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх.
Ач холбогдол:
Хугацаа: 2025.07.06
Арга хэмжээ зохион байгуулагдах хэл: Англи болон Монгол
Төлбөр: 50000₮
Тээвэр: Улаанбаатар хотоос Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан руу 2025.07.06-ний өдөр автобус хуваарийн дагуу явна. Ирж, буцах нийт тээврийн зардал 15000₮.
10:00 – 10:30 – Нээлт
Д.Мөнхтулга /Ерөнхий зохион байгуулагч, Дүдү боловсролын сангийн үүсгэн байгуулагч/
10:30 – 11:30 – Цойлуур 1
Б.Сандуй /Монголын сонирхогчийн пуужингийн техникийн холбоо/
Зорилт: 3200+ метр
11:30 – 12:30 – Цойлуур 2
Т.Эрдэнэбат /Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн дэд профессор/
Зорилт: 10,000 метр
10:00 – 10:30 – Нээлт
Д.Мөнхтулга /Ерөнхий зохион байгуулагч, Дүдү боловсролын сангийн үүсгэн байгуулагч/
10:30 – 10:50 – Илтгэл 1
10:50 – 11:20 – Илтгэл 2
11:20 – 12:10 – Хэлэлцүүлэг
12:10 – 12:30 – Илтгэл 3
13:30 – 14:10 – Дүгнэлт илтгэл
14:10 – 14:30 – Видео илтгэл
14:30 – 15:10 – Хэлэлцүүлэг
Доктор Кристоф Питер нь сансар судлалын инноваци, стратеги төлөвлөлт, эдийн засгийн хөгжил зэрэг чиглэлээр мэргэшсэн Унгар улсын нэрт эрдэмтэн юм. Тэрээр Унгар, Франц, Швейцарь улсууд болон АНУ-ын Harvard, Rice зэрэг нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн.
Хатагтай Алма Окпалэфэ нь Дэлхийн Сансрын Долоо Хоногийн Холбооны гүйцэтгэх захирал бөгөөд хуулийн чиглэл, байгууллагын засаглал, хиймэл дагуулын салбарт мэргэшсэн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Нигерийн Үндэсний Хиймэл Дагуулын Компани (NIGCOMSAT)-д хуулийн зөвлөх, нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан. Алма Окпалэфэ нь Манчестрийн Их Сургууль болон Кингс Коллеж Лондонд хуулийн чиглэлээр суралцсан бөгөөд одоогоор бодлого, стратегийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Тэрээр Монгол болон Франц улсад нисэхийн механик, инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, тийрэлтэт хөдөлгүүрийн чиглэлээр гүнзгийрэн мэргэшсэн. Одоогоор Швейцар улсад нисэх онгоцны засвар үйлчилгээний ахлах инженерээр, мөн ШУТИС-д судлаачаар ажиллаж байна.
Батхуягын Сандуй нь Монголын пуужингийн техникийн холбооны үүсгэн байгуулагч, Apogee Space Program-ын хамтран байгуулагч юм. Монгол улсад сонирхогчийн пуужин хөгжүүлдэг ба мөн ахлах сургуулийн сурагчдад өөрийн гараар пуужин хийх Apogee Space Program хөтөлбөрийг явуулдаг. Одоогоор хатуу түлш ашиглан 3.2 км-ийн өндөрт пуужингаа амжилттай хөөргөөд байна.
Илаяда нь Дэлхийн сансрын долоо хоног Холбооны харилцаа болон үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн. Жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том сансрын арга хэмжээ болох Дэлхийн сансрын долоо хоногийн арга хэмжээний сурталчилгаа, түншлэл, байгууллагын менежментийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг.